Бидний тухай:

Монголын Сурагчдын Холбооны дэргэдэх Лидер Сурагч Академи нь 2008 оноос хойш Монгол улсын хэмжээнд орон нутаг нийслэлийн 11 салбар 500 гаруй үндсэн, 4000 гаруй оролцооны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монголын хамгийн том хүүхдийн өөрөө удирдах байгууллага юм.







Манай байгууллагын зорилго нь Монгол улсын ирээдүй хойчийн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл эрмэлзэлтэй, зөв хүмүүжил, эерэг хандлагыг нийгэмд түгээх манлайлагч иргэнийг төлөвшүүлэхэд оршино.